Dear Diary...

3-р сарын 16

Номыг нээхэд ч шууд гольдролдоо оролгүй өмнөтгөл бичсэн байдагтай адил энэхүү блогийг нээхэд "өмнөх үг" зочидыг минь угтаж авбал илүү хүртээмжтэй юм болов уу хэмээн сэтгэсэндээ энэ өдрийн энэ л цагт эл нийтлэлийг бичээд сууж байна.
Хүн бүр өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэл,аливааг харах өнцөг,жижиг ч гэсэн бусдаас ялгаж өгөх онцгой деталуудтай байдаг билээ. Ингээд бодвол бидний хүрээнд хүн л гэсэн ангилал зүйнд хамтдаа багтаж,дэлхий гэдэг амьдрал биелэлээ олсон ертөнц дээр амьдарч байгаагаас өөрөөр бие биентэйгээ адил төстэй зүйл огт үгүй бололтой. Миний блогийг ямар нэгэн элдэв чимиг маяггүй гэж "голж" уншаагүй хүмүүс,мөн энгийн зүйлд илүү дурлаж сонирхож шохоорхож бүх нийтлэлийг маань онгичин тонгочих хүмүүс ч үүнтэй яг л адил,хоорондоо тэс ондоо.Энэхүү блогийг хэн ч уншихгүй байсан ч зүгээрээ. Энэ нь зөвхөн миний л орон зай учраас. Мөн таньд миний нийтлэлүүд,хэрэглэж байгаа үг хэллэг ч таалагдахгүй байж болно. Харин та бүхэн энэ бүрийг маань сэтгэгдэл хэсэг дээр залхууралгүй засч залруулан өөрсдийн үзэл бодолоо үлдээж байгаарай гэж хүсэх байна.
Зочилж байгаарай,баярлалаа. 

21:27 - 2016-03-16 - Сэтгэгдэл бичих

Амжилт хүсье! баярлах

Алмас - 13:58 - 2016-03-17

Amjilt хүсье.!

Lance - 04:25 - 2016-03-17

Тухай:
Just being yourself in here...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 3-р сарын 16

Найзууд



:-)
 
xaax